“Google” компани “YouTube”-ээс уучлалт хүсэв

Мэдээ

“Google” компани “YouTube” видео хуудаст нийтлэгдсэн рейсист контентын хажууд томоохон брэндүүдийн зар сурталчилгааг байрлуулсны төлөө хүлцэл өчжээ. “HSBC” банк, Их Британийн жижиглэн худалдааны “Marks & Spencer” болон гоо сайхны хамгийн том компаниудын нэг “L'Oreal” өөрсдийн сурталчилгааг “YouTube”-ээр нэвтрүүлэхээ зогсоосон байна. Түүнчлэн “Domino's Pizza” болон “Hyundai Kia” компаниудын зар сурталчилгааг хариуцдаг агентлаг “YouTube”-ээр сурталчилгаа нэвтрүүлэхээ түр зогсоосон байна. “Google” компани текст хэлбэрээр бичигдсэн контентыг шүүж, утгыг нь "ойлгох" алгоритмыг хөгжүүлэн түүнийгээ ашигладаг учраас ийм төрлийн контентын хажууд болон дунд байрлуулсан сурталчилгаатай холбоотой ийм асуудал үүсээд байдаггүй байна.

Хэдий тийм боловч видео контентын дотоод агуулгыг текст контентын адилаар шүүх боломж одоогоор байхгүй байгаа учраас дээрх асуудал гарсаар байгаа ажээ. “YouTube”-ийн Гүйцэтгэх захирал энэ оны эхээр тус компани видео контент шүүх алгоритм хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлж байсан юм.




САНАЛ БОЛГОХ