"Ferrari", "Hublot" хамтран "Techframe Ferrari"-ийг бүтээв

Мэдээ

Италийн автомашин үйлдвэрлэгч "Ferrari" компани Швейцарын тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч "Hublot"-той хамтран 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ үеэр талууд хамтран бүтээсэн "Techframe Ferrari" хэмээх шинэ бугуйн цагны цувралаа танилцуулсан байна. Энэхүү цагны загварыг "Ferrari"-ийн загварын төвд гаргасан бөгөөд "Hublot"-ийн технологиор бүтээснээрээ онцлог болжээ. Мөн "Techframe Ferrari" цаг нь “Hublot” болон “Ferrari”-ийн хоорондын түншлэлийн харилцаанд шинэ хуудас нээж байна гэж талууд үзэж байгаа юм.

Шинэ бугуйн цагийг "King Gold", "Peek Carbon" болон "Titanium" гэсэн гурван хувилбараар худалдаанд гаргах ажээ. Дээрх загвар тус бүрээс 70 ширхгийг үйлдвэрлэсэн төдийгүй эдгээр нь бугуйн цаг цуглуулагчдын анхаарлыг татна гэж "Ferrari", "Hublot" компаниуд үзэж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ