Hermès: Ашигтай ажиллахад гар цүнхнүүдийн борлуулалт сайн байсан нь нөлөөлсөн

Мэдээ

2016 он Францын тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Hermès” компанийн хамгийн их ашигтай ажилласан жил байлаа. Үүнд тус компанийн гар цүнхнүүдийн борлуулалт сайн байсан нь голлон нөлөөлжээ. 8000 фунт стерлингийн үнэтэй "Birkin" цүнх, 300 фунт стерлингийн үнэтэй торгон алчуураараа олонд танигдсан “Hermès” компанийн ашиг 2016 онд өмнөх оноос 13 хувиар өсөж, 952 сая фунт стерлингт хүрсэн байна. "2016 он компанийн тооцоолж байснаас илүү ашигтай, санхүүгийн таатай жил байсан" гэж “Hermès” компанийн Гүйцэтгэх захирал Аксел Думас мэдэгджээ. Хэдий тийм боловч зах зээлийн байдал тодорхой бус байгаагаас эрсдэлүүдээ анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн өнгөрсөн сард “Hermès”-ийн өрсөлдөгч “LVMH” компани 2016 онд хамгийн их борлуулалт хийсэн, санхүүгийн таатай жилийг үдсэн гэдгээ мэдэгдсэн юм. Үүгээр тансаг зах зээл эргээд огцом өсөж эхэлсэн гэхэд болно гэж шинжээчид дүгнэжээ.



САНАЛ БОЛГОХ