"Montblanc" компани ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэнэ

Технологийн цаг

"Montblanc" компани "Apple" болон "Casio"-ийн адилаар ухаалаг бугуйн цагны үйлдвэрлэлд хүч сорихоор боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт "Montblanc" "Richemont"-ийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудаас ухаалаг бугуйн цаг үйлдвэрлэсэн анхны брэнд болсон байна. "Montblanc" компани “Google”-ийн "Android Wear 2 Platform", "Apple Watch" болон "Tag Heuer"-ийн "Connected Watch" зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх зорилгоор "Montblanc Summit" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. "Tag Heuer"-ийн адил "Montblanc"-ийн ухаалаг цаг андройд үйлдлийн системд суурилах ба тус компани цагаа брэндийн үнэнч хэрэглэгчдэд зориулан гаргаж байгаа ажээ. Загварын хувьд 1858 оны сонгодог механик цагтай ижил харагдах тул өвөрмөц шийдэлтэй ухаалаг бугуйн цаг хэрэглэгчдийн сонирхлыг татна гэж компани үзэж байна.

Мөн энэхүү цаг нь зүрхний цохилтын давтамжийг хянах аппликэйшнтэй аж. "Хэрэглэгчид энэхүү арга хэмжээгээр “Montblanc” шинэ болон хуучин загварууддаа инновацийг ашигласан төдийгүй орчин үеийн мэргэжилтнүүдэд шаардлагатай онцлогуудыг нийцүүлж өгсөн гэдгийг харах боломжтой" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жером Ламберг мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ