"Швейцарын цагны зах зээл байж болох хамгийн хүнд үеэ туулсан"

Мэдээ

"Швейцарын бугуйн цагны зах зээлд тохиосон хамгийн хүнд үе эцэс болж магадгүй" гэж "Patek Philippe" компанийн ТУЗ-ийн дарга Тиерри Стерн мэдэгдлээ. Тэрбээр “Baselworld” цагны үзэсгэлэн худалдааны үеэр өгсөн ярилцлагадаа "Швейцарын цагны зах зээл байж болох хамгийн хүнд үеэ туулсан" гэдгийг онцолсон байна. "Patek Philippe" компани 2017 оны санхүүгийн жилд ямар хүлээлт тавьсан талаарх тоон үзүүлэлт өгөхөөс татгалзсан байна. Учир нь "Зах зээлийн эрэлт богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой тул эрсдэлээ сайн тооцоолох хэрэгтэй" гэж үзэж байгаагаа тус компани илэрхийлжээ. Швейцарын цагны экспорт өнгөрсөн сард 20 дахь сардаа дараалан буурсан байна. Хэдий тийм боловч гуравдугаар сараас экспорт эргээд өсөж эхэлнэ гэж санхүүгийн "Mainfirst" байгууллагын шинжээчид үзжээ. Үүнээс гадна цагны нийлүүлэлт энэ онд тогтворжино гэж Швейцарын бугуйн цаг үйлдвэрлэгчдийн холбоо таамаглаж байна.



САНАЛ БОЛГОХ