Нүүрс хэрэглэдэг цахилгаан станцуудын тоо буурчээ

Мэдээ

Дэлхий даяар нүүрс түлдэг цахилгаан станцуудын төлөвлөлтийн тоо 48 хувиар буурсан бол барилгын станцыг эхлүүлэх ажил 62 хувиар буурсан талаар байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын явуулсан судалгаанд дурджээ. Ийнхүү нүүрс түлдэг цахилгаан станцын тоо буурсан шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал болон бодлого өөрчлөгдөж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм. Хэдий тийм боловч ирэх 10 гаруй жилийн хугацаанд Азийн нүүрсний салбарт түлш нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. 2006-2016 оны хооронд дэлхий даяар баригдсан нүүрсний станцуудын 85 хувь нь БНХАУ болон Энэтхэг улсад байгаа аж. Гэхдээ өнгөрсөн онд дээрх хоёр улс нүүрс түлдэг цахилгаан станцын тоогоо их хэмжээгээр бууруулжээ.

Ийнхүү бууруулах болсон гол шалтгаан нь БНХАУ-ын Засгийн газар 2020 он хүртэл барихаар төлөвлөөд байсан нүүрс түлдэг цахилгаан станцуудын барилгын ажилд хориг тавих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэтхэгийн хувьд банкнууд санхүүжилт олгохоос татгалзсан тул барилгын явц удааширчээ.



САНАЛ БОЛГОХ