Ам.долларын ханш 0.08 хувиар өсөж, 2459.18 төгрөг боллоо

Мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн турш ам.долларын албан ханш төгрөгийн эсрэг 0.08 хувиар өсөж, 2459.18 төгрөг боллоо. Ханш шинэчлэгдсэн таван өдрийн гуравт нь ам.доллар өссөн бол хоёрт нь буурсан байна. Оны эхнээс тооцвол ам.долларын ханш 30 төгрөгөөр буураад байгаа юм. Монголбанк хамгийн сүүлд гадаад валютын дуудлага худалдаагаар нийлүүлэлт хийсэнгүй. Хэдийгээр арилжааны банкнууд 22.2 сая ам.доллар худалдан авах сонирхолтой байсан төдийгүй 7.5 сая ам.доллар худалдах саналаа Төв банканд хүргүүлжээ. Ам.доллар худалдах санал байсан нь валютын захад дутагдал байхгүйг илэрхийлж байна. Монголбанк баасан гарагт нэг долоо хоногийн хугацаатай 295.7 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 970.7 тэрбум төгрөг болж буурсан байна.



САНАЛ БОЛГОХ