Меланья Трамп америкчуудад "таалагддаг"

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг энэ сард түүхэнд байгаагүй доод түвшин рүү буусан байхад Тэргүүн хатагтайн рейтинг өсөж байна. CNN/ORC-ийн хамтран явуулсан санал асуулгад америкчуудын 52 хувь нь "Меланья Трамп таалагддаг" гэж хариулжээ. Нэгдүгээр сард АНУ-ын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөснөөс хойш Меланьягийн рейтинг 16 нэгж хувиар өсжээ. Хэдий тийм боловч энэхүү рейтингээ хадгалахад хэцүү болж магадгүй байгаа юм. Тухайлбал, Меланья Трамп өөрийн гэсэн Хэвлэлийн төлөөлөгчтэй болоогүй байна. Жаки Кеннедигээс хойш АНУ-ын бүх Тэргүүн хатагтай өөрийн гэсэн Хэвлэлийн төлөөлөгчтэй байсан аж. Хэвлэл мэдээллийнхэн одоо болтол Меланья Трамптай ярилцлага хийх хүсэлтийнхээ хариуг авч чадахгүй байгаа талаар “Bloomberg View” авторын буланд онцолсон байна.

Өнгөрсөн сарын эцсээр Ерөнхийлөгч Дональд Трампын Тамгын газарт 2000 нээлттэй ажлын байр байжээ. Бүгд Найрамдах намын карьер хөөсөн мэргэжилтнүүд ч Дональд Трампын засаглалтай холбогдохыг хүсэхгүй байгаа бололтой гэж ажиглагчид дүгнэж байна.



САНАЛ БОЛГОХ