БНХАУ-ын эдийн засаг цаашид ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна

Мэдээ

БНХАУ-ын эдийн засаг өсөлттэй байгаагаас гадна цаашид ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна гэж дотоодын болон олон улсын санхүүгийн шинжээчид үзэж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн үнэ, аж үйлдвэрийн гарц болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөнөөр тус улсын эдийн засаг өнгөрсөн оны эцсээс сэргэж эхэлжээ. Гуравдугаар сард гарсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад борлуулалтын менежерүүдийн индекс болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс сүүлийн хоёр жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Тухайлбал, "Standard Chartered"-аас гаргасан БНХАУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс энэ сард 60 нэгж хүртэл өсжээ. Үүнийг дагаад борлуулалтын, үйлдвэрлэлийн болон ашигт байдлын үзүүлэлтүүд ч мөн өсөлттэй гарсан байна.

Харин борлуулалтын менежерүүдийн индекс 52.2 нэгжид хүрч өссөн нь 20 сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнтэй холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлийн шинжээчид БНХАУ-ын эдийн засаг цаашид өсөлтийн төлөвөө хадгална гэж үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ