БНХАУ-ын нүүрсний салбарын орлого өсөв

Мэдээ

БНХАУ-ын нүүрсний салбарын ашиг 2017 оны эхний хоёр сард 43.8 тэрбум юаньд хүрсэн талаар тус улсын Үндэсний Статистикийн товчооноос мэдээллээ. Харин өнгөрсөн оны мөн үед 2.09 тэрбум юанийн алдагдалтай байсан байна. Энэ хугацаанд нүүрсний салбарын орлого 414.3 тэрбум юаньд хүрсэн нь жилийн өмнөхөөс 38.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин БНХАУ-ын уул уурхайн салбарын нийт ашиг энэ оны нэг, хоёрдугаар сард 75.8 тэрбум юаньд хүрсэн бол өнгөрсөн онд 9.77 тэрбум юанийн алдагдалтай байсан байна. Үүнээс гадна БНХАУ-ын уул уурхайн салбарын нийт орлого 810.6 тэрбум юаньд хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн БНХАУ, ОХУ-ын хилийн чухал бүс болох Өвөр Монголын Манжуурын боомтоор дамжин өнгөрдөг нүүрсний импорт энэ оны нэг болон хоёрдугаар сард 8.2 дахин өсөж, 352 мянган тоннд хүрсэн талаар мэдээллээ.

2016 оны эхний хоёр сарынхтай харьцуулахад Манжуурын боомтоор дамжсан нүүрсний импортын үнэ 10.9 дахин өсөж, 1.08 тэрбум юаньд хүрчээ. Тайлант хугацаанд импортолсон нүүрсийг ОХУ-аас Манжуурын боомтоор дамжуулан БНХАУ-ын Төрийн өмчит компаниудад нийлүүлсэн байна. Манжуурын боомтоор дамждаг нүүрсний худалдаа өмнөх оны мөн үеэс найм дахин өсжээ.



САНАЛ БОЛГОХ