"АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2017 онд хоёр удаа өсгөх хэрэгтэй"

Мэдээ

"АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2017 онд хоёр удаа өсгөх нь хамгийн тохиромжтой" гэж Чикаго хотын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Чарлес Эванс мэдэгдлээ. Тэрбээр инфляцын төлөв, мөн Засгийн газрын төсвийн зарцуулалттай холбоотойгоор тодорхой бус байдал зах зээлд бий болох үед мөнгөний хатуу бодлого явуулах тухай өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Чикаго хотын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч” Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа "АНУ-ын эдийн засгийн төлөв эерэг байгаа нь бодлогын хүүг гурван удаа өсгөх нөхцөлийг бүрдүүлж магадгүй" гээд "хэдий тийм боловч зах зээлд тодорхой бус байдал даамжрахаар бол бодлогын хүүг хоёр удаа өсгөх нь хамгийн зөв оновчтой" гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрүүл мэндийн шинэ хуулийг батлах явцыг эрчимжүүлэхийг оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Үүний дараа хөрөнгийн зах зээл уналтад орж эхэлсэн төдийгүй бондын өгөөж унасныг шинжээчид онцолж байна.



САНАЛ БОЛГОХ