Иванка Трампын бичсэн ном ирэх сард худалдаанд гарна

Мэдээ

Ирэх тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трампын ном худалдаанд гарахаар боллоо. Тэрбээр "Ажилсаг эмэгтэйчүүд: Амжилтын дүрмийг дахин бичих нь" номынхоо бүх орлогыг хандивлана гэж амласан байна. Хэдий тийм боловч одоогоор яг ямар байгууллагад хандивлах нь тодорхойгүй байна. Энэхүү ном нь анхлан таамаглаж байснаас хавьгүй олон хувиар зарагдана гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж. Учир нь анх 2015 оны 11 дүгээр сард ном гаргах гэрээ байгуулах үед Дональд Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдгийг тооцоогүй байна. Хамгийн их сонирхол татаж байгаа асуулт нь энэ ном Иванка Трампын нэр хүндийг өсгөхөд чиглэсэн агуулгатай байх уу, аль эсвэл Дональд Трампыг сайн талаас нь харуулах зорилготой юу гэдэг болоод байна.



САНАЛ БОЛГОХ