“Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг" 40 улс эсэргүүцэв

Мэдээ

АНУ, Их Британи тэргүүтэй 40 гаруй орон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг" эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, НҮБ дахь АНУ-ын Элчин сайд Никки Хэйли “Дэлхийн геополитикийн орчин нөхцөл тогтворгүй байгаа энэ үед цөмийн зэвсгээс татгалзах нь боломжгүй зүйл” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр цөмийн зэвсэг эзэмшигч бусад улс гэрээг дэмжихгүй бол АНУ өөрийн аюулгүй байдлын төлөө цөмийн зэвсгээс татгалзах боломжгүй гэдгийг онцолсон байна. Өнөөдөр дэлхий дахинд 16 мянган цөмийн зэвсэг байгаагийн 90 хувийг АНУ, ОХУ эзэмшдэг аж. Хэдий тийм боловч тэдний аль аль нь энэ удаагийн гэрээний хэлэлцүүлэгт оролцохоос татгалзсан байна.



САНАЛ БОЛГОХ