МАЖХ: Гадаадын жуулчдын тоо сүүлийн таван жилд огт өсөөгүй

Мэдээ

Монголд ирдэг гадаадын жуулчдын тоо сүүлийн таван жилд огт өсөөгүй гэж Монголын аялал жуулчлалын холбоо мэдээлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад салбарын компаниудаас хүргүүлсэн саналыг харвал тур оператор компаниудын бизнесийн үр ашиг жилээс жилд буурч, 500-1000 жуулчин хүлээн авдаг компанийн тоо 30-аас хэтрэхгүй байгаа юм. Мөн аялал жуулчлалын хэт олон компани гадаад зах зээлд хоорондоо өрсөлдөн үнээ унагаж, аль нь ч өсөж, хөгжиж чадахгүй байгааг саналдаа тусгажээ. Тийм учраас аялал жуулчлалын компаниудад тавих шаардлагыг нэмэгдүүлэх юм байна. Салбарын яам жуулчдын тоог нэмэгдүүлэхэх зорилгоор бүлэг жуулчдад визний хөнгөлөлт олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн.

Мөн Хөвсгөлд дэд бүтцийн асуудлыг шийдэж, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа талаараа мэдээллээ. Нөгөө талаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад сурталчилгаа хангалтгүй байна гэж компаниуд үзэж байна. Мөн салбарын яамны төсөв хүрэлцээгүй байна гэж Монголын аялал жуулчлалын холбоо үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ