2016 оны IV улиралд интернет банкаар хийсэн гүйлгээ 5.6 их наяд төгрөгт хүрчээ

Мэдээ

2016 оны IV улиралд интернет банкаар хийсэн гүйлгээний дүн өмнөх оны мөн үеэс 83 хувиар өссөн болохыг Монголбанк хөдөлгөөнт банкны тайландаа дурдсан байна. 2016 оны IV улиралд интернет банкаар хийсэн гүйлгээний дүн 5.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ хэмжээ 2015 оны мөн үед гурван их наяд төгрөг байсан байна. Мөн тоон дүнгээс харахад интернет банктай харьцуулахад гар утасны хэрэглээнд тулгуурласан мобайл банкны аппликейшн сонгох хандлага түгээмэл байгаа аж. Хэдий тийм боловч мөнгөн дүнгээрээ интернет банкаар дамжуулан гүйлгээ хийх гүйлгээний дүн мобайл гүйлгээнээс 2.6 дахин их байна. Мобайл банкаар хийсэн гүйлгээний дүн тайлант хугацаанд 2.1 их наяд төгрөг болжээ. Харин мобайл банк хэрэглэгчдийн тоо 2016 оны IV улиралд жилийн өмнөхөөс 22 хувиар өсөж, 2.7 саяд хүрсэн байна.



САНАЛ БОЛГОХ