Брюсселийн Цагдаагийнхан халдлага үйлдэхийг завдсан сэжигтнүүдийг баривчилжээ
Бельги улсын Брюссель хотын Цагдаагийн газраас террорист халдлага үйлдэхийг завдсан гэх шалтгаанаар гурван хүнийг баривчиллаа. Тус хотын Цагдаагийн албаныхан бямба гарагийн шөнө 10 гаруй байранд гэнэтийн нэгжлэг хийснээр 40 хүнийг байцааж, 12 хүнийг түр саатуулжээ. Харин байцаалт, мөрдлөгийн дараа Бельги улсын иргэншилтэй гурван хүнийг террорист бүлэглэлтэй холбоо тогтоосон, халдлага үйлдэхийг завдсан гэж дүгнэн хорьсон байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр 32 хүний амийг авч одсон халдлагаас хойш Бельги улсад хоёрдугаар түвшний чангатгасан онцгой байдал зарлаад байгаа юм. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр Төрийн дээд тушаалтнуудын тусгай хамгаалалтыг чангатгаад байгаа ажээ. “Исламын улс” бүлэглэл энэ оны гуравдугаар сард Брюссельд болсон халдлага болон өнгөрсөн оны 11 дүгээр сард Парист болсон халдлагыг зохион байгуулснаа мэдэгдээд байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй