ERBD-ийн "Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр" 20 мянга дахь санхүүжилтээ хийлээ

Мэдээ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны "Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр" 20 мянга дахь санхүүжилтээ хийсэн байна. Кипр улсын "Bank of Cyprus"-ийн захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк Италийн “BPM” банканд 18 мянган еврогийн баталгааг гаргаж өгснөөр энэхүү санхүүжилт хийгджээ. Санхүүжилтийг Кипр улс Италиас хувцас импортлоход зарцуулах аж. “Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр"-ийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хийгддэг бүс нутгуудад олон улсын худалдааг дэмжих, хөнгөвчлөх зорилгоор 1999 онд анх санаачилсан байна. Энэхүү хөтөлбөр нь 2015 оноос Кипр улсад хэрэгжиж эхэлснээс хойш 70 сая еврогоор хэмжигдэх 160 гаруй гадаад худалдааны шилжилтүүдийг зохицуулжээ.

"Хөтөлбөрийн 20 мянга дахь санхүүжилт нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк үүгээр дамжуулан Кипр дэх банкнууд болон харилцагчдыг хэрхэн дэмжиж, олон улс дахь үйл ажиллагааг нь өсгөхөд нөлөө үзүүлж байгаагийн илрэл болж байна" гэж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны "Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр"-ийн тэргүүн Рудольф Путз мэдэгджээ.



САНАЛ БОЛГОХ