Монголбанк: Төлбөрийн тэнцэл 250.4 сая ам.долларын алдагдалтай гарсан

Мэдээ

2017 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 250.4 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж Монголбанкнаас мэдээллээ. Тайлант хугацаанд урсгал данс ашигтай гарсан байна. Мөн хөрөнгийн дансны ашгийг нэмээд тооцвол урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл 56.6 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 64.5 сая ам.доллараар нэмэгджээ. Үүнд бараа ба үйлчилгээний дансны ашиг 33 хувиар буюу 22.3 сая ам.доллараар нэмэгдэж, анхдагч орлогын дансны алдагдал 33 хувиар буюу 36.4 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн гэж Төв банкнаас мэдээллээ. Харин санхүүгийн дансны тэнцэл 208.7 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 300.9 сая ам.доллараар өссөн дүн болжээ. Тайлант хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 72 хувиар буурсан байна.



САНАЛ БОЛГОХ