Японд жижиглэн худалдааны борлуулалт жилийн өмнөхөөс 0.1 хувиар өслөө

Мэдээ

Японы жижиглэн худалдааны борлуулалт хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өслөө. Энэ нь 0.7 хувиар өснө гэсэн шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болж байна. Статистик үзүүлэлтээс харахад экспорт өсөлттэй байгаа нь Японы эдийн засагт том дэмжлэг болж байгаа юм. Гэхдээ цалингийн өсөлт хангалтгүй байгаа нь дотоодын хэрэглээний зарцуулалт, жижиглэн худалдааг хязгаарлаж байгааг өнгөрсөн сарын үзүүлэлт баталж байна. Дэд бүлгээр нь задалж харвал газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор түлшний зарцуулалт хоёрдугаар сард жилийн дүнгээр 10 хувиар нэмэгдсэн. Мөн автомашин, гоо сайхны бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөлттэй байжээ.

Гэхдээ супермаркет, их дэлгүүрүүдийн борлуулалт жилийн өмнөх үеэс 2.7 хувиар буурсан байна. Японы бодлого тодорхойлогчид хэрэглээний зарцуулалтаар дамжуулж эдийн засгаа дэмжихээр ажиллаж байна. Гэсэн ч цалингийн өсөлт хангалтгүй байгаатай холбоотойгоор ойрын хугацаанд хэрэглэгчдийн итгэл сайжрахгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ