"Xanadu Mines" нэмэлт хувьцаа гаргаж, 12.2 сая австрали доллар татан төвлөрүүллээ

Уул уурхай

“Xanadu Mines” компани нэмэлт хувьцаа гаргаж, 12.2 сая австрали доллар амжилттай босголоо. Босгосон хөрөнгийг гол хоёр төсөл болох Хармагтай болон Оюут Улааны хайгуулдаа зарцуулахаар төлөвлөжээ. Мөн тус компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг “Noble Group” 1.5 сая австрали долларын зээлээ эргүүлэн авахгүй байхаар шийдсэн байна. Тус компани Хармагтай ордыг одоогоос хоёр жилийн өмнө “Turquoise Hill Resources”-ээс худалдан авсан юм. Түүнээс хойш хайгуул хийсээр Цагаан Суваргын дараа орох нөөцтэй орд болохыг нь тогтоогоод байна. Харин Оюут Улааны хувьд цаашид нэлээдгүй амжилт олж магадгүй байгаа төсөл бөгөөд “Оюу Толгой”-ийн далд уурхай эхлэхээр болсонтой холбоотойгоор Өмнөговийн зэсийн бүслүүрт хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь “Xanadu Mines” болж байна.


САНАЛ БОЛГОХ