Лондонд жолоочгүй автобусыг туршиж эхэллээ

Мэдээ

Лондон хотноо жолоочгүй автобус турших ажлыг эхлүүллээ. Энэхүү туршилт зөвхөн ойрын зайн чиглэлд явах нийтийн тээврийн хэрэгсэл дээр хэрэгжихээс гадна Их Британийн жолоочгүй автобусыг уртасгасан хугацаагаар туршиж байгаа анхны тохиолдол болж байна. Туршилт Лондоны Гринвич хотод гурван долоо хоног үргэлжилнэ. 16 км/цаг-ийн хурдтай явах энэхүү автобусыг компьютер удирдах бөгөөд туршилтын үеэр шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах тусгайлан бэлтгэсэн хүн жолооны ард мөн байлгана гэдгийг албаныхан мэдээлжээ.

Одоогоор туршилтад оролцохоор 5000 орчим хүн бүртгүүлсэн ч 100 хүнийг албан ёсоор туршилтад оролцуулахаар болсныг "Жолоочгүй автобус" технологийг хөгжүүлэгч “Oxbotica” компани мэдэгдсэн байна. Тус компаниас "Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл туршиж үзсэн хүмүүс маш цөөхөн байдаг учраас энэ туршилтын хүрээнд автомат технологийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой" гэж онцолжээ.




САНАЛ БОЛГОХ