“Peugeot” компани “Opel”-ийг худалдан авах хэлэлцээ үргэлжилж байна
Францын автомашин үйлдвэрлэгч “Peugeot” компани Германы “Opel”-ийг худалдаж авахтай холбоотой хэлэлцээ талуудын дунд үргэлжилж байна. Энэ хүрээнд “Peugeot” компанийн Гүйцэтгэх захирал Карлос Таварес Берлин хотноо Германы Эдийн засаг, Эрчим хүчний сайд Бригитта Циприс болон тус улсын автомашин үйлдвэрлэгч “Opel” компанийн удирдлагатай уулзлаа.
Хэрэв “Peugeot”, “Citroen” автомашиныг үйлдвэрлэгч “Groupe PSA” компани Германы “Opel”-ийг худалдаж авбал Европын хэмжээнд автомашин үйлдвэрлэлээр “Volkswagen”-ийн дараа хоёрдугаарт бичигдэж эхэлнэ. Үүгээр зогсохгүй гурван жилийн өмнө санхүүгийн хүндрэлд ороод байсан үетэй харьцуулахад тус компани бизнесийн таатай үетэй золгох чухал ач холбогдолтой хэлэлцээ болж байгааг ажиглагчид онцолжээ.
Германд сонгуулийн жил тохиосонтой зэрэгцээд автомашины үйлдвэрүүд хаалгаа барих асуудал тулгамдаж байгаа ч талуудын хэлэлцээ энэ оны сүүлээр эцэслэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй