Эдийн засгийн шинэчлэлийн хэлэлцээрт хүрвэл Грек улс зээл авах боломжтой болно
Грек болон тус улсад зээлдүүлэгч орнууд Грект шаардлагатай эдийн засгийн шинэчлэлийн хэлэлцээрт хүрэхэд ойртсон гэж мэдээллээ. Ийнхүү хэлэлцээрт хүрснээр Грек улс шинээр зээл авах боломжтой болох юм. Хэдий тийм боловч хэрэв энэ баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 7-нд багтаж хэлэлцээрт хүрч чадахгүй бол Евро бүсийн Сангийн сайд нар яаралтай чуулах шаардлагатай байна гэж Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас мэдэгджээ.
Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн хүрээнд Грек улс тэтгэврийн зарцуулалтаа 2019 он дуустал дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулна гэж мэдэгдсэн байна. Мөн төсвийн алдагдлыг зорилтот хэмжээ хүртэл бууруулж чадахгүй бол энэ арга хэмжээг дахин нэг жилээр сунгана гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Хэрэв Грек улс Олон Улсын Валютын Сан болон зээлдэгч улс орнуудтай хэлэлцээрт хүрч чадвал долоон тэрбум еврогийн тусламж авах боломжтой болох ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй