"Yum! China Holdings"-ийн хувьцааны ханш 14 хувиар өсөв
"Pizza Hut" брэндийн борлуулалт I улиралд шинжээчдийн таамгаас давж өссөн нь АНУ-ын түргэн хоолны сүлжээ "Yum! Brands"-ийн БНХАУ дахь салбар "Yum! China Holdings"-ийн хувьцааны ханш 14 хувиар өсөхөд нөлөөлсөн байна. Түүнчлэн "Yum! China Holdings"-ийн нэгж хувьцаанд ногдох ашиг 44 центэд хүрсэн талаар "Consensus Metrix" мэдээллээ. "Pizza Hut"-ийн борлуулалтын өсөлт тогтвортой түвшинд байна гэж шинжээчид үзэж байсан ч тайлант хугацаанд сүлжээ дэлгүүрүүдийнх нь борлуулалт хоёр хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. "Yum! China Holdings"-ийн үзүүлэлт өсөлттэй гарсан нь өнгөрсөн онд "Yum! Brands"-ээс салбарлан шинээр байгуулагдсанаас хойш компанийн хувьд томоохон эхлэл болсон байна.
"Yum! China Holdings" компани 7600 гаруй сүлжээтэй, урамшууллын хөтөлбөр болон олон төрлийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж хэрэглэгчдийг татсаар байгаа юм. Улмаар "Yum! China Holdings" компанийн хувьцааны ханш энэ онд 7.9 хувиар өссөн төдийгүй тус компани цаашид "Taco Bell"-тэй хамтран борлуулалтын өсөлтөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа талаар мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй