Дусал биш иллэг хийлгэх цаг

Амьдралын хэв маяг

Хүний биеийн халуун хөлсөөр дамжин гадагшлах ёстой

Хаврын хахир цагт боломж л олдвол ядаргаа тайлах арга хэмжээ авч байх хэрэгтэй аж. Учир нь хаврын цагт биеийн байдал ямар байхаас дараа жилийн өнгө зүс шалтгаалдаг гэж ардын уламжлалт анагаах ухаанд үздэг байна. Хавар аль болох эрүүл, органик хоол хүнс идэж, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэвэл зохилтой. Түүнчлэн нойроо зохицуулж, тогтмол цагт унтаж, сэрж байвал ядрахгүй байхад нэн тустай ажээ.

Мэргэжилтнүүд хаврын ядаргаанаас хамгаалах, тайлахын тулд юмны туханд хүрэлгүй дусал залгуулж, үнэтэй витамин уух хэрэггүй гэлээ. Харин үүний оронд аль болох энгийн аргуудыг туршиж үзэхийг зөвлөж байна. Тухайлбал, иллэг хийлгэх, рашаан, далайн давстай халуун ваннд хэвтэх, саунд сууж хөлсөө гаргах ч үүнд багтана. “Soyol Wellness” төвийн эрүүл ахуйч Т.Уянга “Хүний биеийн халуун хөлсөөр дамжин гадагшилж, биеийн температурыг тогтворжуулдаг. Үүгээр ч зогсохгүй хортой элементийг гадагшлуулж, вирусийн гаралтай ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мөн мэдрэлийн өвчнүүдэд эмчилгээ болдог юм. Хүйтэн хөлс гарах, эсвэл огт хөлрөхгүй байх нь бие сульдаж, мэдрэлийн систем тогтворгүй болж байгаагийн Дусал биш иллэг хийлгэх цаг шинж тэмдэг. Тиймээс дасгал сургуулилалт тогтмол хийх, саунд сууж амрах зэргээр хөлрөлтийг тогтворжуулах нь зүйтэй” хэмээлээ.

Ингээд алжаал тайлах үйлчилгээгээрээ тэргүүлдэг төвүүдийн нэрийн хуудас болсон багцуудыг танилцуулж байна. Доорх багцуудын үргэлжлэх хугацаа дунджаар хоёр цаг байдаг. Эдгээр төвийн дэлгэрэнгүй мэдээллийн фэйсбүүк хуудсаас нь авах боломжтой.


Соёл велнесс төв:
“Тайланд багц”-ажлын өдөр 65000 , амралтын өдөр 75000
-Соёл велнесс төвийн үндсэн үйлчилгээг 24 цагийн турш авна
-Толгой, хүзүү, нурууны тайланд, мэргэжлийн массаж Велнесс үндсэн үйлчилгээ. Үүнд: Финланд хуурай болон турк уурын саун
-Халуун, хүйтэн жакузи
-Автомат усан массаж

-Гималайн давсан халуун өрөө

-Мана, гартаам, үнэт чулуун өрөөнүүд болон бусад төрлийн амралтын хэсгүүдэд 24 цаг үйлчлүүлэх эрх

Pure spa: “Нэрийн багц-1” 68400

-Солонгос тосоор хийдэг

-Алжаал тайлах бүтэн биеийн бариа

-Нүүрний гурван төрлийн цэвэрлэгээ

-Уурын аппараттай нүүр, хүзүү, цээжний иллэг

-Халуун бигнүүр

-Тэжээлийн маск

-Ультра гэрлийн аппарат- цайруулах, тайвшруулах, сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх -Ногоон цай


Гоо органик спа: “Хатан багц” 99000

-Ванны бөмбөлөгтэй халуун ванн

-Шавартай халуун хөнжил

-Жамц давсан үрэлт

-Гангатай үсний массаж

-Кальцитай бүтэн биеийн бариа

-Чацарганатай нүүрний цэвэрлэгээ

-Суганы вакс

-Ногоон цай

THANN Sanctuary Spa:

“Хавар цагийн алжаал тайлах- Гоо сайхныг сэргээх шинэ багц” 99900
-Душ

-Алжаал тайлах бүтэн биеийн массаж

-Нүүрэнд чийг, тэжээл өгөх үйлчилгээ

-Толгойн массаж +гарын үнэгүй скраб

-Уух зүйл үнэгүй

Le Beautique:

“Нэрийн спа” 65000

-Бүтэн биеийн скраб

-Бүтэн биеийн массаж

-Бүтэн биеийн шавар

Оюу спа салон:

“Алжаал тайлах багц-2” 75000

-Биеийн хөөсөн угаалт

-Үсэнд тэжээлийн тостой маск тавих

-Нүүрийг цэгэн даралтаар цэвэрлэх

-Арьс цайруулж, чийгшүүлэх маск

-Эфирийн тостой бүтэн биеийн массаж

-Далайн давстай гуужуулалт

-Уурын саун

-Хуурай саун

-Хаван буулгаж, биеэс бүх хорыг гадагшлуулах замаган эмчилгээ

-Алжаал тайлж, цусны эргэлт сайжруулах эмчилгээний халуун хөнжил

-Ногоон цай, улаан вино

Арома спа:

“Багц-3” 60000

-Лаванда иж бүрэн спа үйлчилгээ

-Эмчилгээний уурын саун

-Үсний тэжээлийн маск

-Бүтэн биеийн ядаргаа тайлах тосон массаж, далайн давсан гуужуулалт

-Бүтэн биеийн ядаргаа тайлан хаван гадагшлуулах далайн замаган ороолт, (халуун хөнжил)

-Нүүрний арьсыг сэргээн чангалах арчилгаа.

САНАЛ БОЛГОХ