Агаарын тээврийн томоохон корпорациуд "Zunum Aero"-д​ хөрөнгө оруулахаар болжээ

Мэдээ

"Boeing" болон "Jetblue" airways корпораци ойрын нислэг хийх боломжтой, цахилгаан хөдөлгүүрт нисэх онгоц хөгжүүлэгч старт-ап компани болох "Zunum Aero"-д хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ. Энэхүү старт-ап компани нь 1126 км зайд нислэг үйлдэх боломжтой 10-50 хүний суудалтай онгоцууд үйлдвэрлэдэг. Харин 2030 он гэхэд 1609 орчим км зайд нислэг үйлдэх боломжтой онгоц үйлдвэрлэх зорилттой байгаа ажээ. "Zunum Aero"-ийн мэдээлснээр үйлдвэрлэж буй онгоц нь бүс нутгийн тээврийн салбарын хоосон орон зайг нөхөж, өндөр ачаалалтай агаарын замд үйлдэх нислэгийн хугацааг 40 орчим хувиар, харьцангуй бага ачаалалтай агаарын замын нислэгийн хугацааг 80 хувиар тус тус бууруулах боломжтой юм байна.

"Boeing", "Jetblue"-ийн хувьд иргэний агаарын тээврийн болон нисэх хүчний үйлдвэрлэлийн компаниуд тэр дундаа эхний шатандаа явж буй старт-ап компанид хөрөнгө оруулж, агаарын тээврийн салбарыг технологийн тусламжтайгаар өөрчлөхөд хувь нэмрээ оруулж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ