Валютын хадгаламж буурч, төгрөгийнх өсжээ

Мэдээ

Дотоодын арилжааны банкнууд энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар найман их наяд 645.3 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшиж байгааг банкнуудын нэгдсэн тайлангийн сүүлийн нэгтгэлд тусгажээ. Хадгаламжийн хэмжээ нийт дүнгээр 250 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төгрөгийн хадгаламж 400-аад тэрбумаар өссөн нь нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хорооноос онцолж байна. Тухайлбал, валютад байршуулсан хадгаламжийн хэмжээ 140-өөд тэрбум төгрөгөөр буурч, 2.4 их наяд төгрөг болжээ.

Дэлхийн банк болон Монгол банкны судалгаагаар нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь 100 сая төгрөг хүртэл хадгаламжтай жижиг хадгаламж эзэмшигчид бол үлдсэн хувьд нь нийт хадгаламжийн дийлэнх нь ногдож байгаа ажээ.

Эдийн засаг өндөр буюу 17 хувийн өсөлттэй байх үед 20-30 хувиар өсөж байсан харилцах хадгаламжийн хэмжээ зогсонги байгаа энэ үед Засгийн газар 100 сая төгрөгөөс доош бүх хадгаламж эзэмшигчдийн хүүгийн орлогоос татвар авах гэж байна. Хэдий тийм боловч бизнес эрхлэгчдэд хамаарах татварын хажуугаар иргэдэд хамаарах аливаа татварыг нэмэх нь буруу гэдгийг эдийн засагчид онцолж байна.




САНАЛ БОЛГОХ