Япон улсын эдийн засаг аажмаар сайжирч байна

Мэдээ

Япон улсын экспорт гуравдугаар сард жилийн өмнөхөөс 12 хувиар нэмэгдсэн нь сүүлийн хоёр жил гаруйн хугацааны хамгийн сайн үзүүлэлт боллоо. Энэ нь Японы эдийн засаг аажмаар сайжирч байгаагийн нэг илрэл боллоо гэж шинжээчид үзэж байна. Мөн тус улсын Сангийн яамнаас мэдээлснээр импорт гуравдугаар сард 15.8 хувиар нэмэгдсэнээр Японы худалдааны тэнцэл 614.7 тэрбум иений ашигтай гарчээ. Японы гадагш чиглэсэн худалдааны үзүүлэлтийг нарийвчлан харвал АНУ дахь экспорт 3.5 хувиар, Европын Холбоонд хийсэн экспорт 1.4 хувиар тус тус нэмэгдсэн байна. Харин худалдааны хамгийн том түнш болох БНХАУ дахь экспорт нь 16.4 хувиар өсжээ. Үүнээс гадна Японы импортын бүтээгдэхүүн дундаас байгалийн хий, ялангуяа АНУ-аас авах байгалийн хийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд хийсэн яриа хэлэлцээрийн дагуу тус улсын байгалийн хийн импорт улам нэмэгдэх юм байна.

 


САНАЛ БОЛГОХ