"Unionpay" компани "QR" код нэвтрүүлэхээр болов

Мэдээ

БНХАУ-ын төлбөр тооцооны "Unionpay" компани "Visa" болон "Mastercard"-тай хамтран цахим төлбөрийн "QR" код системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү системийг ашиглан хэрэглэгчид ухаалаг гар утсаа төхөөрөмжид уншуулаад төлбөрөө хийх боломжтой юм. Ийнхүү олон улсын шинэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр "Unionpay" компани олон улсын төлбөр тооцооны томоохон байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой болж байгаа ажээ. Мөн БНХАУ-д "Alibaba", "Tencent" зэрэг томоохон өрсөлдөгчдөө давах боломж олгох юм. Дашрамд дурдахад, БНХАУ-д 2016 оны эцсийн байдлаар 38 их наяд юанийн төлбөр тооцоо цахим хэлбэрээр хийгдсэн байна. Энэ нь 2015 оны үзүүлэлтээс гурав дахин нэмэгдсэн гэдгийг "IResearch" судалгааны байгууллага танилцууллаа.



САНАЛ БОЛГОХ