Угаасан хувцсыг хоёр дахин хурдан хатаадаг хатаагч бүтээжээ

Мэдээ

Теннеси дэх "Oak Ridge" лаборатори, "General Electric" компанитай хамтран угаасан хувцсыг хоёр дахин хурдан хатаадаг хатаагч зохион бүтээсэн байна. Энэхүү технологийн гол онцлог нь хувцсыг хатаахдаа халуун температур биш харин өндөр давтамжтай дууны долгион ашигладаг аж. Энэ нь хатаах хугацааг богиносгохоос гадна эрчим хүчийг 70 хувь хүртэл хэмнэдэг гэж зохион бүтээгчид нь онцолжээ. Угаалгын машины дотор хэсгийг нимгэн давхаргаар бүрсэн бөгөөд энэ нь цахилгаан сигналыг чичиргээ рүү хувиргах ба чичиргээ нь хурдан хугацаанд хувцсыг хатаах хэмжээний өндөр давтамжийг ялгаруулдаг байна. Дээрх технологи одоогоор туршилтын шатандаа явж байгаа ажээ. Хэрвээ амжилттай болбол жирийн угаалгын машины 50 минутад хийдэг ажлыг 20 минутад багтаах боломжтой болох юм байна.



САНАЛ БОЛГОХ