Х.Бадамсүрэн оросуудыг хөөн гаргаснаар дипломат харилцаанд сэв суулгана

Мэдээ

Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаад хагас жил ч болоогүй Х.Бадамсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд орос мэргэжилтнүүдээ нутаг буцаахаар шийджээ. Дөч шахам жил хамтарсан үйлдвэрийн статустай ажиллахдаа бүхэл бүтэн хот байгуулж өгсөн оросын ард түмнийг одоо “үндэсний компани болсон” гэх шалгаанаар цүнхийг нь бариулаад галт тэргэнд суулгах гэж байна.

Үндэсний компани болж, монголчуудаа ажлын байраар хангах нь зайлшгүй боловч, 49 хувийг худалдан авсан гэрээний зөрчлөөс болж хоёр улсын харилцаа хүйтэрсэн энэ үед ийм хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэрээр зөвхөн хэвлэлийнхэнд таалагдах ганцхан зорилгоор дипломат харилцаанд маш том ухралт болохуйц мэдэгдэл хийж байгаагаа ч анзаарсангүй. ОХУ том гүрний хувьд “бойжуулж” өндийлгөсөн улсаа чимээгүй ажиглаж байгаад, эдийн засаг болоод улстөрийн асуудлаар “чангахан чимхэхэд” л Монгол тэр аяараа дайвалзаад ирэх нь үнэн.

САНАЛ БОЛГОХ