Автомашины дистрибютор компаниуд туршилтын жолоодлогын үйлчилгээ нэвтрүүлж эхэллээ
Автомашины дистрибютор компаниуд борлуулалтаа идэвхжүүлэхийн тулд “test driving” буюу туршилтын жолоодлогын үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна. Энэ нь худалдан авагчдад сонирхож буй автомашинаа жолоодож, турших боломж олгодог аж. Энэхүү үйлчилгээг олон улсын жишигт үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ таниулах, дистрибютор компаниудад байх ёстой сонгодог үйлчилгээ гэж үздэг. Харин Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй автомашины дистрибютор есөн компаниас “Таванбогд”, “Мөнхада”, “Porsche Centre Ulaanbaatar” болон “Wagner Asia Automotive” зэрэг компаниуд энэ төрлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байгааг Монголын автомашины дистрибюторын ассоциациас мэдээлж байна.
Түүнчлэн "Porsche Centre Ulaanbaatar" төв туршилтын жолоодлогын аяллыг анхлан нэвтрүүлээд байна. Тухайлбал, энэ сарын дундуур Улаанбаатар-Даланзадгад маршрутын дагуу гурван өдөр үргэлжилсэн “Porsche”-ийн "Road Tour" аяллын үеэр седан болон SUV загварын таван автомашиныг аяллын замд турших боломжийг хэрэглэгчдэдээ олгожээ. “Туршилтын жолоодлогын үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийг татах гол арга барил болдог” гэж “Porsche Centre Ulaanbaatar” төвийн Гүйцэтгэх захирал Жэйсон Брум онцолж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй