“Google”-ийн Сундар Пичай есөн хүний цалинг нэг дор авчээ

Мөнгө ба бизнес

“Google”-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай 2016 онд 199.7 сая ам.долларын цалин авсан байна. Энэ нь тэрбээр гурав дахь жилдээ дараалан есөн хүний цалинг нэг дор авсан гэсэн үг ажээ. Өндөр цалинтай технологийн компани байтугай бусад салбарт ч ийм өндөр цалинтай ажиллах нь ховор үзэгдэл гэдгийг шинжээчид онцолж байна. Өмнө нь “Google”-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан Сундар Пичай нь 2015 онд компанийн удирдах эрхийг авснаасаа хойш клауд болон хиймэл оюун ухааны чиглэлд анхаарч ажиллажээ. Үүний дүнд “Google”-ийн урт хугацааны зорилго биеллээ олж клауд болон техник хангамжийн үйлчилгээний орлого өссөн төдийгүй компанийн зар сурталчилгаанаас олох үндсэн орлого 17.8 хувиар нэмэгджээ.

Энэтхэг гаралтай, өдгөө 44 настай Сундар Пичай нь 2014 онд “Microsoft”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах ажлын санал хүлээн авч байсан юм. Харин “Google”-ийн Санхүү хариуцсан захирал Рут Порат 2016 онд 39.1 сая ам.долларын цалинтай ажилласан байна. Гэхдээ үүний дийлэнх нь 2019 онд олгох хувьцааны орлого ажээ.




САНАЛ БОЛГОХ