"Тавантолгой” ХК 45.9 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгоно

Мэдээ

2016 онд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан "Тавантолгой” ХК нэгж хувьцаандаа 872 төгрөг буюу нийт 45.9 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нийт ашгийн 85 хувьтай тэнцэх буюу 45.9 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болжээ.

"Тавантолгой” ХК уул уурхайн өсөлтийн үе болох 2011 онд хамгийн их болох нийт 72 тэрбум төгрөгийг ногдол ашигт олгож байсан юм. Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр гаргах юм байна.



САНАЛ БОЛГОХ