“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах ТЭЗҮ-ийг хүлээн авав

Мэдээ

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Minis" төслийн хүрээнд "Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр"-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг БНХАУ-ын "Wuhuan Engineering" компани амжилттай гүйцэтгэж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэж өглөө. Энэхүү төслийн хүрээнд хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байгуулах юм. Жилд 725 сая метр куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөжээ. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн нийт 2.5 тэрбум ам.долларын өртгөөр босгохоор тооцоолж байна. Энэхүү нийлэг байгалийн хийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаад байгаа түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломжтой гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас онцоллоо.



САНАЛ БОЛГОХ