"Нэг бүс, Нэг зам" санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалттай холбоотой үүсэх эрсдэлүүдийг хянах боломжтой

Мэдээ

БНХАУ Төрийн өмчийн удирдлага, хяналтын хороо "Нэг бүс, Нэг зам" санаачилгын хүрээнд хөрөнгө оруулалттай холбоотой үүсэх улс төрийн болон аюулгүй байдлын эрсдэлүүдийг хянах боломжтой гэж мэдэгдлээ. Тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний "Нэг бүс, Нэг зам" санаачилга нь Еврази, Африк, цаашилбал, бусад геополитикийн чухал бүс нутгуудад эдийн засгийн интеграцчлалыг бий болгох зорилготой аж. БНХАУ-ын Төрийн өмчийн удирдлага, хяналтын хорооны дарга "Төрийн өмчит компаниуд гадаад улсад явуулж байсан үйл ажиллагааны туршлагаараа орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах, хэлэлцээр хийх арга барилд суралцсан" гэдгийг дурджээ. Мөн тэд эрсдэлийг бууруулах зорилгоор гуравдагч тал болон олон улсын байгууллагуудтай хамтран хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад эрсдэлийн үнэлгээг тооцно гэж тэрбээр үзэж байгаа аж. БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгыг 2013 онд анх танилцуулсан юм. Стратегийн бодлогын хүрээнд энэ сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотод "Нэг бүс, Нэг зам" дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф тэргүүтэй 28 улсын Төрийн тэргүүн нар оролцох ажээ.

Сонирхуулахад, БНХАУ ирэх таван жилийн хугацаанд "Нэг зам, Нэг бүс" санаачилгад багтсан 62 улсад ойролцоогоор 502 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж "Credit Suisse Group" тооцоолжээ.



САНАЛ БОЛГОХ