ЭТТ: Хямд үнээр коксжих нүүрс авахад зуучлах хуурамч мэдээлэл гарсан

Мэдээ

“Эрдэнэс Тавантолгой”-ийн борлуулж байгаа үнээс доогуур үнээр сайн чанарын коксжих нүүрс худалдан авахад зуучлах, нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө, гэрээний эрх зарна гэсэн хуурамч мэдээлэл гарч байгаа талаар "Эрдэнэс Тавантолгой" компаниас анхаарууллаа. Тус компанийн хувьд 2017 он гарснаас хойш нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн худалдан авагчид нүүрсээ борлуулах замаар ажиллаж байгаа гэдгийг мөн онцолжээ.

Энэ он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой”-ийн 300 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг нь 71.5 ам.доллараар борлуулах гэрээ байгуулснаа компани өмнө нь мэдээлж байсан юм.



САНАЛ БОЛГОХ