“Coca-Cola”-ийн шинэ Гүйцэтгэх захирал цахим орчны эрсдэлтэй тулгарав

Мөнгө ба бизнес

“Coca-Cola”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Жеймс Куинси үүрэг ажилдаа ороод удаагүй байна. Түүнийг өмнөх удирдлагуудын санааг төдийлөн зовоож байгаагүй "Цахим орчинтой холбоотой эрсдэл" хүлээж байгаа аж. “Coca-Cola”-ийн захирал Атланта мужид өгсөн ярилцлагадаа "Хэрэглэгчид дижитал хэрэглээ, цахим худалдан авалтыг илүүд үзэх болсон нь тус компанийн бизнест сөргөөр нөлөөлж байна" гэдгийг онцолсон байна. Тэрбээр худалдан авагчид өөрсдийн биеэр дэлгүүр орох нь цөөрсөн энэ үед хүнсний автомат машины хэрэглээ багасаж, түргэн хоолны газруудын үйлчлүүлэгчдийн тоо буурч байгааг онцолжээ.

Үүнтэй холбогдуулж үйлчлүүлэгчээ өөрөө ирэхийг хүлээсэн уламжлалт хэв маягаас илүү дижитал, цахим ертөнцтэй хөл нийлүүлсэн компани болох нь “Coca-Cola”-ийн шинэ удирдлагын гол зорилго байх болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.




САНАЛ БОЛГОХ