“Хөгжлийн зам” хөтөлбөрийг батлав

Мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөгжлийн зам” хөтөлбөрийг баталлаа. “Хөгжлийн зам” хөтөлбөр хэрэгжсэнээр дэд бүтцийн төслүүдийн хөрөнгө оруулалт, нийгмийн бүтээн байгуулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын хөгжил шинэ шатанд гарч, ажлын байр нэмэгдэн, иргэдийн амьдрал ахуй сайжран, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө гэж Засгийн газар үзэж байна. Зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад орон, ялангуяа хөрш орнуудтай дэд бүтцээр холбогдох, худалдааг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх юм байна.




САНАЛ БОЛГОХ