Томоохон орд газруудын эрчим хүчийг дотоодоос хангана

Мэдээ

Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Оюу Толгой”, “Тавантолгой”, Цагаан суварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна “Тавантолгой”-ийн цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.




САНАЛ БОЛГОХ