“Microsoft” компани хиймэл оюун ухаанд суурилсан шинэ клауд үйлчилгээгээ танилцуулав

Мэдээ

Програм хангамж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Microsoft” компани хиймэл оюун ухаан болон мэдрэгч төхөөрөмж дээр суурилсан шинэ клауд үйлчилгээ танилцууллаа. Үүгээр “Oracle”, “Amazon”-ийн өмнө шинэ эрсдэл тулгарч магадгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. “Microsoft”-ийн Удирдах зөвлөлийн мэдэгдсэнээр шинээр танилцуулж буй хиймэл оюун ухааны клауд үйлчилгээний тусламжтай "Powerpoint Presentation"-ийн текстийг өөр хэл рүү автоматаар хөрвүүлэх боломжтой аж. Үүний дээр мэдрэгч төхөөрөмж ашиглаж видеонд бичигдсэн хүмүүсийг царай төрхөөр нь ялгаж таних болон хэлсэн үг яриаг нь буулгах шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

Ийнхүү “Microsoft “компани хиймэл оюун ухаанд суурилсан нийт 29 төрлийн үйлчилгээ танилцуулж байна. Вашингтонд төвтэй тус компанийн өрсөлдөгчдийн тэргүүн эгнээд "Amazon" бичигдэж байгаа бөгөөд "Amazon Web Services" нэртэй клауд үйлчилгээ нь "интернетэд холбогдсон бүгдийг багтаах “IOT” технологийг илүү ухаалаг болгох бүтээгдэхүүн нэвтрүүлжээ.

Үүний зэрэгцээ “Google” компани “Oracle”-тай зах зээлд өрсөлдөх зорилт тавьсан гэж шинжээчид онцолж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ