“Дипломат шуудан” гэх наалт хуурамч болохыг тогтоожээ

Хүмүүс

Украйн улсын Дьяково боомтын хилийн хянан шалгах албанаас Монгол Улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29.1 мянган ширхэг хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарсан юм. Энэ хэрэгт Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр холбоотой болохыг тогтоожээ. Д.Дөхөмбаяр нь 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарсан аж. Түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн болохыг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байна.


САНАЛ БОЛГОХ