Тереза Мэй мэтгэлцээнд оролцсонгүй

Мэдээ

Их Британийн улс төрийн таван намын удирдагчдын дундах телевизийн мэтгэлцээн боллоо. Харин энэ мэтгэлцээнд Ерөнхий сайд Тереза Мэй оролцоогүй нь оролцогч талуудын шүүмжлэлд өртжээ. Түүнчлэн Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин бас оролцоогүй байна. "Их Британийн Парламентын сонгууль удахгүй болох гэж байгаа энэ үед Ерөнхий сайд Тереза Мэй телевизийн мэтгэлцээн, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байна гэдэг удирдах чадвар сул байгаагийн илэрхийлэл" гэж Уэльсийн Флайд Кумру намын тэргүүн Линн Вуд мэтгэлцээний үеэр онцолсон байна. Тэрбээр Тереза Мэйг эрүүл мэнд, эдийн засаг зэрэг тулгамдсан асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, хамгаалахаас зүрхшээсэн хэмээн хурцаар шүүмжилжээ.

Их Британийн улс төрийн сонгуулийн түүхэнд телевизийн мэтгэлцээн төдийлөн "чухал" гэж тооцоогдож байгаагүй аж. Хэдий тийм боловч өнгөрсөн 2010, 2015 онд болсон сонгуулиар телевизийн мэтгэлцээн сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлснийг ажиглагчид онцолж байна. Их Британийн Парламентын сонгууль гурван долоо хоногийн дараа болох товтой байгаа юм.




САНАЛ БОЛГОХ