Синди Шерманы бүтээлүүдийг дуудлагаар худалдана

Мөнгө ба бизнес

АНУ-ын фото зурагчин, уран бүтээлч Синди Шерманы 11 бүтээлийг "Christie’s", "Sotheby’s" зэрэг алдартай дуудлага худалдаанд оруулах гэж байна. Түүний фото зургууд нэг бүр нь 500 мянгаас 700 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа юм. Харин үүнээс өмнө Синди Шерманы "Untitled #96" хэмээх бүтээл 3.9 сая ам.доллараар зарагдаж байсан аж.

Ингэснээр "Untitled #96" нь дуудлага худалдааны түүхэнд хамгийн үнэд хүрсэн гурав дахь фото зураг болжээ. Синди Шерманы бүтээлийн хамгийн гол онцлог нь тэрбээр өөрийгөө зургийнхаа гол дүр болгодог байна. Түүний бүтээлийг "Conceptual Art" буюу сэтгэлгээний урлагийн нэг чиглэл гэж тодорхойлдог юм.




САНАЛ БОЛГОХ