"Uber" компани үнэ тогтоох шинэ систем туршиж эхэллээ

Мэдээ

Такси дуудлагын үйлчилгээний "Uber" компани АНУ-ын 14 хотод үнэ тогтоох шинэ систем туршиж байгаагаа мэдэгдлээ. Энэ нь хэрэглэгчдийн төлөхийг хүсэж буй мөнгөн дүн болон тэдний хэр чинээлэг вэ гэдэг дээр үндэслэн үнэ тогтоох арга юм. "Uber" компани илүү чинээлэг иргэд их мөнгө төлөхөд татгалзах зүйлгүй байдаг гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл тус компани яг ижил зайд, яг ижил түгжрэлтэй үед явж байгаа хоёр өөр хүнд өөр үнийн санал тавих юм.

Ийнхүү шинэ арга ашигласнаар төлбөрийн систем илүү ил тод болно гэж үзэж байгаа ажээ. Мөн "Uber" компанийн жолооч нар тэдний авч буй цалин болон хэрэглэгчдийн төлж буй төлбөр хоорондоо асар их зөрөөтэй байна гэж гомдоллож байна. Мөн ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн төлж буй төлбөр бүрийг тодорхой харуулж байхаар болжээ.




САНАЛ БОЛГОХ