"Итгэл" кино “Cinema Awards"-ийн "Шилдгийн шилдэг бүтээл"-ээр шалгарлаа

Кино

Монголын кино урлагийн шилдгийг шалгаруулах “Cinema Awards"-ийн "Шилдгийн шилдэг бүтээл"-ээр "Итгэл" кино шалгарлаа. Драмын төрлийн энэхүү киног "IFI" продакшн, “Соёолон” групп хамтран бүтээжээ. Харин "Итгэл" киноны зохиолыг бичиж, гол дүрд нь тоглосон жүжигчин Б.Амарсайхан мөн энэ киногоор "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагнал хүртлээ.

"Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагналыг Ардын жүжигчин Д.Мэндбаяр "Ээж" киногоор авсан бол "Шилдэг найруулагч"-аар "Lovers" киногоороо Ж.Сэнгэдорж шалгарсан юм. Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой "Cinema Awards" наадмыг "Хргөө" кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний ивээн тэтгэгчээр “Голомт” банк, “MCS Coca Cola”, “Монос”, “Skytel” зэрэг компаниуд ажиллажээ.




САНАЛ БОЛГОХ