"Ford Motor" Марк Фильдст 57.5 сая ам.долларын нөхөн олговор олгож магадгүй

Мэдээ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "Ford Motor" компанийн Гүйцэтгэх захирал асан Марк Фильдст 57.5 сая ам.долларын нөхөн олговор олгож магадгүй гэж компани мэдэгдлээ. Учир нь "Ford Motor"-ийн хувьцааны ханш 37 хувиар буурсны дараа компанийн удирдлагууд Марк Фильдсийг Төлөөлөн Удирдах Зөвлөл​ийн гишүүний албан тушаалаас буулгасан байна. Түүнийг гурван жил орчмын хугацаанд Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед "Ford Motor"-ийн хувьцааны ханш буурсан боловч компани өндөр ашигтай ажиллаж байсан ажээ. Тиймээс 29.4 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хувьцааг тодорхой нөхцөлтэйгөөр олгож магадгүй байна. Энэ нь түүнд олгох нөхөн олговрын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаагаас гадна ажлаас халагдсаны тэтгэмж нь 17.5 сая ам.доллар болж байгаа юм. Үүнээс гадна 8.1 сая ам.долларын опцион, 2.1 сая ам.долларын нэмэлт урамшуулал олгож магадгүй байна. Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл АНУ-ын авто зах зээлийн салбар уналтад орж байгаатай холбоотойгоор удирдлагын түвшинд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэн, түүний ур чадварт цаашид итгэл хүлээлгэхгүй гэж мэдэгджээ.

Үүний дараа буюу тавдугаар сарын 19-нд Марк Фильдс албан тушаалаасаа огцрохоо хүлээн зөвшөөрсөн юм. Харин түүний оронд оффисын тавилга үйлдвэрлэгч "Steelcase"-ийн Гүйцэтгэх захирал асан Жим Хэкет томилогдсон байна. Шинэ Гүйцэтгэх захирал өмнө нь "Ford Motor"-ийн автомат жолоодлоготой автомашин болон унаа хуваалцах төслүүдэд ажиллаж байсан туршлагатай ажээ.






САНАЛ БОЛГОХ