Японы инфляц өсөхөд эдийн засгийн сэргэлтийг тогтвортой түвшинд барих арга хэмжээ авсан нь нөлөөлжээ

Мэдээ

Япон улсын хэрэглээний үнийн индекс дөрөв дэх сардаа дараалан өслөө. Улмаар дөрөвдүгээр сард тус улсын нийт хэрэглээний үнийн индекс жилийн дүнгээр 0.4 хувиар өссөн талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна. Харин суурь инфляц жилийн дүнгээр 0.3 хувиар өссөн дүнтэй гарчээ. Энэ нь 2015 оны дунд үеэс хойших хамгийн урт хугацаанд үргэлжилсэн өсөлт болсон байна. Хэдийгээр шинжээчдийн таамгаас бага зэрэг доогуур үзүүлэлт боловч өнгөрсөн сараас 0.2 хувиар өссөн дүн юм. Ийнхүү Япон улсын инфляцын үзүүлэлт өсөхөд бодлого тодорхойлогчид эдийн засгийн сэргэлтийг тогтвортой түвшинд барих арга хэмжээ авсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Үүнээс гадна эрчим хүчний үнэ дөрөвдүгээр сард 4.5 хувиар өссөн нь мөн инфляц өсөхөд нөлөөлжээ.

Ийнхүү олон жилийн турш дефляцийг арилгахаар зорьж байсан тус улсад өнгөрсөн онд инфляцын үзүүлэлт анх удаа 1990-ээд оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Түүнчлэн компаниудын ашиг дээд түвшинд хүрч, зээл олголт нэмэгдэн ажилгүйдлийн түвшин 1994 оноос хойш доод түвшинд хүрээд байгаа юм. Улмаар Японы Төв банк инфляцыг зорилтот хоёр хувьд хүргэхэд анхаарал хандуулсаар байна.




САНАЛ БОЛГОХ