Марк Закерберг Харвардын их сургуулийн "Хүндэт доктор" боллоо

Мэдээ

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг Харвардын их сургуулийн төгсөгчдөд хандаж "Зорилгоо тодорхойлох нь хамгийн чухал" гэж уриаллаа. Тэрбээр “Дэлхий нийтийг зорилгоороо чиглүүлж, нэг нэгнээ дэмжихийн дээр тэгш бус байдлын эсрэг тэмцэж, эв нэгдлийг цогцлоох хэрэгтэй” гэж онцолсон байна. Үүнээс гадна 12 жилийн өмнө Харвардыг орхисон түүнд тус сургуулийн зүгээс "Хүндэт докторын зэрэг" олгожээ. Марк Закерберг “Өнөөдөр би та бүхэнтэй хамт энд байгаадаа маш их баяртай байна. Учир нь та бүгд миний хийж чадаагүй зүйлийг хийчихсэн энд сууцгааж байна. Миний хувьд энэ индэр дээр үгээ хэлж дуусгавал энэ сургуульд эхлүүлснээ дуусгасан анхны тохиолдол маань болно. Харвардын их сургуулийн төгсөгчид та бүхэнд баяр хүргэе. Энэ цаг үед амьдарч байгаа залуучууд бүгд тодорхой зорилготой, тэр зорилгоороо дэлхий нийтийг чиглүүлээсэй гэж хэлмээр байна. Бидний өмнө агуу зүйлс хийж бүтээх цаг үе ирсэн байна” хэмээн онцолсон байна.



САНАЛ БОЛГОХ