Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах талаар өөрсдийн хувилбараа дэвшүүллээ

Мэдээ

УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлсэн М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Сонгуулийн Ерөнхий Хороо гардуулаад байна. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Үндэсний олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа. Тухайлбал, Үндэсний олон нийтийн радио,телевизээр нэр дэвшигч тус бүрд нэг өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг оногдохоор хуваарь гаргажээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталсан байна. Саналын хуудас нь нэр дэвшигчийн чээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намаас нэр дэвшсэн нэр дэвшигчээс эхэлж нэр дэвшигчдийг дараалуулан бичсэн байх ажээ.

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж, нийт 5.5 тэрбум ам.долларын зээл тусламж авахаар болоод байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сэдвийн нэг нь эдийн засгийн асуудал болж байгаа юм. Энэ утгаараа нэр дэвшигчид эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах талаар өөрсдийн хувилбараа дэвшүүлж байна.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар "Үндсэн хуулийн төсөл боловсруулсан" гэдгээ мэдээлсэн бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Хямралыг давахдаа өндөр орлоготой иргэдэд илүү ачаа үрүүлэх бодлого барина" гэж онцоллоо.




САНАЛ БОЛГОХ